Дуучин Сэрчмаагийн “АМРАГ”-ийн явдал хэзээ дуусах вэ?

Дуучин С.Сэрчмаа шинэ мянганы эхээр олон дуучдаас цойлон од болж, олны анхааралд явсан сайхан бүсгүй. “Казино” Байгалийн хүү Б.Тэмүүлэнгийн хайранд бөмбөрч, олны өмнө ховорхон гардаг бүсгүйг Хайрын дууч гэж нэрлэж, түүн рүү зүрхээ “чулуудахаас” буцахгүй залуу олон байсан. Харин 2010 оны эхний өдөр Өвөрмонголын тэргүүн баячуудын нэг Улаан хадны Баяртай Бээжинд нижгэр хуримласнаар цуутай бүсгүй Хөх хотод суурьшин амьдрах болсон.

Тиймдээ ч урлаг уран сайхнаас зайгаа авсан. Гэсэн ч түүний хайр удалгүй өндөрлөж дуучин бүсгүй эх орондоо ирж амьдрах болсон. Үүнээсээ мөн л удаагүй гэнэтхэн жирэмсэн зураг нь дэлгэгдэж нярайлаад авсан.

Түүнээс хойш хэсэг хугацаанд түүнтэй холбоотой шар мэдээ тасрахгүй байлаа. Гэсэн ч дуучин бүсгүй алинд нь ч хариу өгөхгүйгээр явсаар өдий хүрсэн билээ. Цахим ертөнцдөө янзан бүрийн онигоо постолж суудаг ажилтай болсон Сэрчмаа Хөгжим бүжгийн коллежийн 80-н жилийн ойд ирж ая дуугаа өргөсөн билээ.

Алдартай зөнч нар: Айлийн гэрт зовлон дууддаг муу ёрын энергитэй 10 зүйлийг гаргаж хаяхыг зөвлөж байна. ЯАГААД ГЭВЭЛ…

1.Хаалганы урдаас толь харуулж байрлуулах

Та гэрийнхээ хаалганы өөдөөс толь харуулж байрлуулж  болохгүй. Ингэснээр хаалгаар гэрийн тань хамаг сайн сайхан энерги урсан гарах сөрөг талтай төдийгүй айл гэрт хэрүүл маргаан үүсгэнэ гэж үздэг байна. Та толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй тухай мэдээллийг.

2.Хогоо гаргаж хаяхгүй байх…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

12 ордны эмэгтэйчүүд ямар хүмүүс вэ? /ЗУРХАЙ/

 

ХОНЬ

Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.

Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна.

Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.

Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.

Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.

ҮХЭР

 

Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.

Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.

Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.

Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.

Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг…

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ: ЭНДЭЭС

About the Author

user

Be the first to comment on "Дуучин Сэрчмаагийн “АМРАГ”-ийн явдал хэзээ дуусах вэ?"

Leave a comment

Your email address will not be published.


*