Нөхрөө, найзаа шившиг болгон байж “ОД” болсон Чулуунчимэг энд явна…

Залуу дуучин Баярын Болд, Э.Чулуунчимэг хоёр 2012 оны сүүлчээр хамтран амьдарч, Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болсон. Дуучин Э.Чулуунчимэг нөхөр Б.Болдоосоо нэг насаар эгч. custodia samsung galaxy j3 2018 Хоёрдугаар курсээсээ уран бүтээлээ эхэлж, дуучин Т.Баясгалангийн “Зөвхөн чамдаа” дууг Т.Сэр-Од багшийнхаа уран бүтээлийн тайлан тоглолт дээр дуулан олны өмнө гарсан болохоор Чулуунчимэг үеийнхнээсээ илүүтэй хүмүүст танигдсан. Сайхан хүүхнийг хов чимдэг гэгчээр уран бүтээлээ эхэлж, 2012 оны УИХ-ын сонгуулиар АН-ын сурталчилгаанд оролцон дуулсан Э.Чулуунчимэгийг “АПУ”-гийн Батхүү, залуухан дарга Жадамбаа нартай нэр холбох үе байсан билээ. Дуучин Э.Чулуунчимэг харин “сайн ах” нартай холбогдолгүй үе тэнгийнхээ залуутай гэрлэсэн ухаантай эмэгтэй гэлцдэг. Дөнгөж 20 гаруйхан насандаа нэг гэртээ орж, үр хүүхэдтэй болсон залуу хосод маргалдах, үл ойлголцох үе гаралгүй яахав. Охиноо багад Болд,Чулуунчимэг хоёр маргалдан тусдаа амьдарч, энэ тухайгаа ч Э.Чулуунчимэг хүлээн зөвшөөрч “Бид салсан…” гэж мэдэгдэж байсан. Залуухан хосууд охиноо булаацалдаж, Эрдэнэт, Дархан хоёрын хооронд муур хулгана шиг хөөцөлдөж явсан удаа бий гэдэг. Тэр үед хосууд удалгүй эвлэрч, уран бүтээлдээ эргэн орсон. Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр хамт амьдарсан цагаасаа хойш хэд “Жаргалтай айл манайх”, “Хос орчлон” гэхчлэн хэд хэдэн сайхан тоглолт хийсэн. custodia pelle s8 samsung МУГЖ У.Далантай, Эрдэнэцэцэг хоёрыг 19 жилийн дараа “учруулж”, хамтарсан тоглолтыг нь зохион байгуулсан овсгоотой залуус бол Болд, Чулуунчимэг хоёр. МУГЖ Самандын Жавхлан ахынхаа дээлийг 3,5 саяар үнэ цохин авч, үнэхээр гар, сэтгэл нийлж ажилладаг сайн уран бүтээлчид. custodia samsung galaxy j 3 Сүүлийн үед залуу хосуудыг тусдаа амьдарч байгаа гэлцэх боллоо. Дөнгөж өнгөрсөн хавар “Хос орчлон” тоглолтоо хийж, Цэвэгнямын зодог тайлах ёслолд оролцон дуулж явсан хосууд одоо тусдаа амьдарч байгаа бололтой. samsung j5 2017 custodia vrs Дуучин Э.Чулуунчимэг найз бүсгүйчүүдтэйгээ уулзан сэтгэлээ сэргээж явна. Баяр наадмын өдөр дуучин Э.Чулуунчимэг “Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэгт итгэж тэвчээр зааж зөөлөн байх тусам эмэгтэй хүн хүнд илүү дээрэлхүүлдэг юм байна. Эмэгтэй хүн зөөлөн байх тусам эр хүнд энэ угаасаа ийм, ийм л байдаг юм, энэ яадаг ч үгүй юм, яасан ч яадаг юм, ингэх л ёстой гэсэн байдлаар хандаж сурдаг юм байна. custodia samsung j7 2017 originale Энэ хөөрхий тэвчээр заагаад ингээд байна даа гэдгийг ухаарах нь битгий хэл даварсаар даварсаар бүр сүүлдээ амьдрал утгаа алддаг юм байна гэдгийг сүүлийн хэдэн жилд биеэрээ мэдэрлээ дээ. custodia samsung galaxy neo 3 Эмэгтэй хүн хэзээ ч эр хүнд болон хадмууддаа зөөлөн байж болохгүй, анхнаасаа зөөлөн байж чадахгүй шүү гэдгээ мэдрүүлж байж л амьдрал тэнцвэрээ олох ёстой байсан юм байна гэдгийг л ойлгож байна даа” гэж сэтгэлээ уудалжээ. Энэ нь нөхөр хадмуудаа жаахан гомдсон юм болов уу гэсэн сэтгэгдлийг фэнүүдэд нь төрүүлжээ. Тэгвэл Чулуунчимэг энэ удаад бас л тоглолттой явна…

About the Author

user

Be the first to comment on "Нөхрөө, найзаа шившиг болгон байж “ОД” болсон Чулуунчимэг энд явна…"

Leave a comment

Your email address will not be published.


*