Э.Намуунаагын “НӨХӨР” анх удаа…

Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Э.Намуун ирээдүйтэй жүжигчин гэдгээ СУИС-ийн оюутан байх цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон дүрээр харуулж чадсан авьяаслаг бүсгүй. Нам гүмхэн явсан тэрбээр олны аманд үе үехэн орчихдог гэмтэй болж. Одоо л гэхэд Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Эрхэмбаяртай амьдралаа холбоод байгааг хэн хүнгүй мэдэх болсон. Тэд хоёул тус тусын хоёр үртэй.

Эрхэмээгийн эхнэр нь түүнтэй ихэд төстэй эмэгтэй байдаг талаар хэвлэлээр зураг хөрөгтэйгээ багагүй л гарч байсан. Харин Намуунаагийн хоёр үрийн эцэг хэн бэ гэдгийг үл мэдэх хүн цөөнгүй байх. Тэгвэл тэр хүн бол Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, “Хоромхон” клубийн гол тоглогч, Монгол Улсын шигшээ багийн лидер гэж үнэлэгддэг Х.Цэнд-Аюуш юм. Үүний зэрэгцээ тэрээр “MCS coca cola” компанид худалдааны төлөөлөгчөөр ажилладаг гэж байгаа.

Жүжигчин бүсгүй, хөлбөмбөгч залуу хос анх сурагч байхаасаа үерхэж явсаар гэр бүл болсон хэдий ч ийнхүү 10 жилийн ойтойгоо ч золгож амжилгүй хоёр тийш болцгоожээ. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх гоолын эзэн залууг мэргэжил нэгтнээр сольсон Э.Намуун, хосын амьдралд нэр цэвэр яваагүй Г.Эрхэмбаяр нар ийнхүү хоёр дахь амьдралаа зургуулаа эхлүүлээд буй. Анх хосын амьдралаа хоёроор эхлүүлсэн тэдний тус тусын амьдрал дөрөв, тавуулаа болсон ч, сэтгэл хэмээгч удирдлагагүй хүчинд автан, өнөөдөр хамтын амьдралаа ийнхүү үржүүлж, өөрсдийгөө хичээж, үрс нь жаргалтай явна.

Алдартай зөнч нар: Айлийн гэрт зовлон дууддаг муу ёрын энергитэй 10 зүйлийг гаргаж хаяхыг зөвлөж байна. ЯАГААД ГЭВЭЛ…

1.Хаалганы урдаас толь харуулж байрлуулах

Та гэрийнхээ хаалганы өөдөөс толь харуулж байрлуулж  болохгүй. Ингэснээр хаалгаар гэрийн тань хамаг сайн сайхан энерги урсан гарах сөрөг талтай төдийгүй айл гэрт хэрүүл маргаан үүсгэнэ гэж үздэг байна. Та толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй тухай мэдээллийг.

2.Хогоо гаргаж хаяхгүй байх…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

12 ордны эмэгтэйчүүд ямар хүмүүс вэ? /ЗУРХАЙ/

 

ХОНЬ

Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.

Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна.

Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.

Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.

Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.

ҮХЭР

 

Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.

Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.

Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.

Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.

Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг…

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ: ЭНДЭЭС

Be the first to comment on "Э.Намуунаагын “НӨХӨР” анх удаа…"

Leave a comment

Your email address will not be published.


*