Жүжигчин Б.Тамирын гурав дахь “АМРАГ” загвар өмсөгч бүсгүй тодорсон

Найруулагч Бат-Өлзий, МУГЖ Сарантуяа нарын хүү Тамирыг “Boom Town” хамталгийн дуучин, жүжигчин, бүжигчин, кино найруулагч гэдгээр нь олон нийт андахгүй мэднэ. Тэрээр ихэр бөгөөд, эцэг эхээс гурвуулаа юм.  Урлагийн гэр бүлээс мэндэлсэн Б.Тамирын тухайд “Маш Нууц” киног аав ээжийнхээ хамт найруулан хийснээр өөрийнхөө авъяас билгийг түмэн олонд харуулж чадсан билээ.

Долоон жилийн өмнө зохиолч Б.Шүүдэрцэцэгийн анхны дэлгэцийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олонд танигдсан “Sound of kiss” хамтлагийн ахлагч Г.Золзаяатай дэр нэгтгэж хөөрхөн охинтой болж аз жаргалтай гэр бүлийн тоог  нэгээр нэмэгдсэн байсан ч удалгүй хоёр тийш болсон юм. Хосуудын салсан шалтгаан нь жүжигчин Б.Тамирын эхнэр Г.Золзаяа Топ модель Пүрэвсүрэнгийн экс найз залуу Цэгцбаатартай амраглаж байгаад Б.Тамирт “гардуулсан” гэх мэдээлэл байдаг байна.

Тамир Золзаяагаас салсаныхаа дараа жүжигчин Мөнхсоёлтой дотно харьцаа үүсгэн удалгүй салж, харин саяхнаас нэгэн залуухан үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй болжээ. Түүний найз бүсгүй загвар өмсөгч ба өдгөө Хятад улсад суралцдаг байна. Хосууд өнгөрсөн зун Европоор аялсан гэнэ.

Алдартай зөнч нар: Айлийн гэрт зовлон дууддаг муу ёрын энергитэй 10 зүйлийг гаргаж хаяхыг зөвлөж байна. ЯАГААД ГЭВЭЛ…

1.Хаалганы урдаас толь харуулж байрлуулах

Та гэрийнхээ хаалганы өөдөөс толь харуулж байрлуулж  болохгүй. Ингэснээр хаалгаар гэрийн тань хамаг сайн сайхан энерги урсан гарах сөрөг талтай төдийгүй айл гэрт хэрүүл маргаан үүсгэнэ гэж үздэг байна. Та толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй тухай мэдээллийг.

2.Хогоо гаргаж хаяхгүй байх…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

12 ордны эмэгтэйчүүд ямар хүмүүс вэ? /ЗУРХАЙ/

 

ХОНЬ

Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.

Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна.

Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.

Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.

Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.

ҮХЭР

 

Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.

Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.

Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.

Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.

Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг…

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ: ЭНДЭЭС

About the Author

user

Be the first to comment on "Жүжигчин Б.Тамирын гурав дахь “АМРАГ” загвар өмсөгч бүсгүй тодорсон"

Leave a comment

Your email address will not be published.


*