Аса аваргын хадам аав болох шахсан хүн бидний сайн таних хэн гээч…

Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө “Дуучин Н.Гантулга Их аварга Л.Дагвадоржийн экс эхнэр Тамирын ээж, хатагтай Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна” гэх мэдээлэл гарч,энэхүү мэдээлэл олон ч хүний сонирхлыг  татаж байсан.

Дуучин Гантулгыг  мөнгөтэй, эгч хүүхнээр ивээн тэтгүүлэх гэж байна хэмээн олон нийт шүүмжилж, мэдээллийн хэрэгслүүдээр тэдний талаар янз бүрээр л бичсэн.Харин Гантулга эгчмэд бүсгүйдээ хайртайгаа гайхаж, би дурлаж болдоггүй юм уу хэмээн ярьж байсан удаатай ч, харамсалтай нь насны хувьд нэлээн зөрүүтэй хосууд маань хайр сэтгэлээ баталгаажуулж чадалгүй хоёр тийш болсон. Энэ явдлаас хойш дуучин Н.Гантулга нам гүмхэн амьдрах болсон бөгөөд өөртэйгээ нас чацуу шахуу бүсгүйтэй гэр бүл болоод, амар жимэр амьдарч байгаа гэх юм билээ.

 

 

 

Баян болох хүсэлтэй хүмүүст өгсөн тэрбумтнуудын зөвлөгөө!!!

“Миний зорилго хэзээ ч мөнгө байгаагүй учраас би өдий зэргийн амжилтанд хүрсэн юм” хэмээн алдарт сэтгүүлч Опра Винпри нэгэнтээ дурьдсан байдаг билээ. Тэгвэл түүний нэгэн адилаар Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг дэлхийг өөрчлөхийг хүсч явдаг бол, нэрт бизнесмен Элон Маск “Улаан нүдэн” гараг дээр том хот байгуулахыг мөрөөддөг ажээ. Өдгөө бизнесийн салбарт амжилт гарган бусдыгаа манлайлж яваа эрхэмүүд баян тансаг байдлаараа биш харин бусдын сайн сайхны төлөө оруулсан хөрөнгө оруулалтаар, өөрийнхөө байр суурийг тодорхойлдог болжээ. Ингээд тэдний өгсөн үнэтэй зөвлөгөөнүүдтэй танилцья.

1Зорилгоо зөв тодорхойл

Мөрөөдөлдөө хүрэх гэсэн бодол, хүсэл маань биднийг баяр хөөртэй, хөгжилтэй байлгаж, бүх зүйл буруу байхад ч зөв шийдвэр гаргах үндсэн хүчин зүйл болдог. Хамгийн гол нь таны зорилго тодорхой байх ёстой. Жишээлбэл би бялуу хийх дуртай учраас бялуугаа сайн хийгээд мөнгө олно доо гэж бодох нь буруу хандлага юм. Харин үүний оронд хийсэн бялуугаа зардаг нарийн боовны газартай болчихвол сайхан юм даа гэж бодох хэрэгтэй ажээ.

2Төлөвлөгөө гаргаж хэрэгжүүл

Хэрэв та дэлхийг тойрон аялахыг хүсдэг бол ямар унаагаар, хэнтэй, ямар маршрутаар, ямар улиралд явахаа төлөвлөнө гэсэн үг. Урт болон богино хугацааны төлөвлөгөөгөө гаргах нь танд сул талаа олж харж, олон зүйлээс яг юун дээр төвлөрч ажиллах ёстойгоо мэдэж авахад туслана. Төлөвлөгөөгөө гаргасны дараагаар танд 20,000 доллар биш харин санаа нийлэх сайн хамтрагч хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох болно.

3Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж сур

Сэтгэлийн хөдөлгөөнөө даралгүйгээр зөв зохистой удирдаж сурах нь амжилтанд хүрэх түлхүүр болдог гэдгийг та сонсч байсан уу? Тэгвэл энэ нь үнэхээр үнэн ажээ. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарах нь хүний бие, сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг учраас юу мэдэрч байгаагаа шууд илэрхийлж сураарай.

4Дуртай зүйлээ хий

Та хийж буй зүйлдээ үнэн голоосоо дуртай л биш бол таны хийх аялал тун хол, эцэс төгсгөлгүй байх болно. Хэрэв та өөрийнхөө ажлыг гэсэн унтаршгүй хүсэл тэмүүлэлгүй бол энэ хандлагыг өөрчлөх гэж нэлээдгүй их хугацааг зарцуулна. Хийдэг ажилдаа чин сэтгэлээсээ дурласан цагт л амжилт тань дээр өөрөө ирэх болно.

5Мөнгөө бодлоготой үр

Хэрэв та сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд арав дахь даашинзаа худалдан авах гэж байгаа бол даашинз худалдан авсанаар зорилгодоо үнэхээр ойртож чадах уу гэдгээ бодоод нэг үзээрэй. Хэрэв та дэлхийг тойрон аялах гэж байгаа бол пүүз худалдан авч, гадаад хэлний дамжаанд суралцах хэрэгтэй болохоос даашинзанд мөнгөө үрэх хэрэггүй шүү дээ.

6Хэрэгтэй зүйлдээ л цагаа зарцуул

Цаг, мөнгө хоёр амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг учраас мөнгийг ч тэр, цаг хугацааг ч тэр ухаалгаар ашиглах ёстой юм. Элдэв цуу яриа, нийгмийн сүлжээ зэрэгт өөрийнхөө үнэт цагийг гарздах хэрэггүй. Үүний оронд хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвших зүйлийг хийж байсан нь дээр. Спортоор хичээллэсэн ч болно гэдгийг санаарай.

7Чухлыг нь олж сур

Нэгэн зэрэг олон зүйлийг хийж амжилтанд хүрнэ гэдэг бүтэшгүй зүйл. Хэрэв та цагаан гаатай талх хийж зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч өөрөө яаж хийхийг нь мэдэхгүй байгаа бол заавал хийж сурах гэж зүтгэхийн оронд, чаддаг мэргэжилтэнтэй хамтран ажиллаж болох билээ. Чухал зүйлийг нь олж сурах нь дан ганц ажлын талбар дээр ч биш амьдралын бүхий л салбарт заавал хэрэгжүүлэх ёстой авууштай чанар юм. Гэр бүлийнхэнтэйгээ байхдаа ажил төрөл, найз нөхдөөсөө болж анхаарлаа сарниулахгүй байх хэрэгтэй. Товчхондоо гэвэл юу хийж байна түүндээ л хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн санаа юм.

8Амьдралаа төвөгтэй болгох хэрэггүй

Интернэт худалдан авалт, захиалга, ухаалаг цахилгаан хэрэгслүүд, харилцаа холбооны орчин үеийн арга хэлбэрүүд бидний өдөр тутмын амьдралыг тун ихээр хөнгөвчилж байгаа ч бид өөрсдөө амьдралаа төвөгтэй болгож байна. Өөрийгөө хүчилж байж дургүй хүмүүстэйгээ харилцана, өөрийгөө гэмтэй мэтээр бодно, бусдад тал алдахгүйн тулд хүн бүртэй сайхан харьцахыг хичээх зэргээр бид үргэлж өөрсдийнхөө амьдралыг төвөгтэй болгож байдаг. Байнга л бусад хүмүүст бас энэ дэлхийд өртэй юм шиг санаж би ингэх ёстой, би тэгэх ёстой гэж бодох нь бидний амьдралыг ярвигтай болгодог томоохон хүчин зүйл мөн…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

About the Author

user

Be the first to comment on "Аса аваргын хадам аав болох шахсан хүн бидний сайн таних хэн гээч…"

Leave a comment

Your email address will not be published.


*