Сайн байцгаана уу. Та бүхэнтэй сэтгэл дотрох бухимдлаа

Сайн байцгаана уу. Та бүхэнтэй сэтгэл дотрох бухимдлаа хуваалцах гэсэн 30 хүрч байгаа эмэгтэй байна. Нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг. Нөхөртэйгөө суугаад 8 жил болж байна. Яг хаанаас эхлэхээ мэдэхгүй юм. Өнгөрсөн зун би ажлаар гадагшаа сар гаруй яваад ирсэн юм. Ирээд яахав нөхрөө санасан хүн хэд хоног нөгөө ажлаа хийсэн. Гэтэл нэг л өдөр доошоогоо шингэн юм гараад эхэлсэн эмчид үзүүлсэн чинь бактер орсон байна гэсэн. Тэр үед шууд л энэ хүн намайг эзгүйд зүгээр байгаагүй юм байна гэдэг бодол орсон. Ийм бодол тийм амархан орж ирсэн учир нь 3 жилийн өмнө бас нэг зун хөдөө яваад ирэхэд /зун болгон ажлаар хөдөө явдаг юм л даа/ манай хүн facebook-ээ хаалгүй ил орхиод явчихсан түүнд нь мессеж ирсэн байсан нь нэг хүүхэнтэй л бичсэн бололтой гол нь тэр 2 өөр нэг хүүхний тухай ярьж байсан.

Нөгөө хүүхэн нь манай хүнийг тоохгүй байна гээд тэгсэн мессеж бичих байгаа хүүхэн нь би та 2т туслана гэсэн утгатай зүйл байсан. Тухайн үед миний дотор харанхуйлаад явсан ч би ямар нэг юмыг сүр бадрааж асуудал болгох дургүй болохоор мэдээгүй цариалаад дотроо уйлаад л үлдсэн. Дараа жил нь бас л тэр хүүхэнтэй холбоотой мессеж байсан. Тэр үеэс муу санаатай болсон гэх үү ер нь бол энэ хүнтэй удаан амьдрахгүй юм байна амьдарсан ч намайг хайрлахгүй байх гэсэн бодолтой болсон. Сүүлийн үед бид 2 ямар нэг харилцаанд орохоо ч больсон нөхөр маань хүсээд оролддог ч дотор маань өнөөх бодол бодогдоод ямар ч хүсэл төрдөггүй.

Тэгсэн хэрнээ их ганцаардана. Хэн нэг хүнээс хайр халамж хүсээд бусад хосуудыг харахаас зүрх өвдөж уйлмаар санагдах юм.Нөхрөөсөө өмнө би ганц л хүнтэй үерхэж байсан ч хол байдаг байсан болохоор бараг л уулзалдлаггүй утсаар л ярьдаг байсан. Одоо тэрэндээ ч харамсаж ядаж хүн амьтантай гадуур дотуур явж байхгүй яав гэж бодох юм. Тэглээ гээд буруу зүйл хийж муу хүн болмооргүй байна. Хэрвээ та бүхэнд ямар нэг зөвлөмж байвал надад өгөөрэй. Баярлалаа…

Be the first to comment on "Сайн байцгаана уу. Та бүхэнтэй сэтгэл дотрох бухимдлаа"

Leave a comment

Your email address will not be published.


*