Азын шидэт чулуугаа та мэддэг үү…

Төрсөн жилийн ээлтэй чулуугаа өдөр тутмын амьдралдаа биедээ зүүж хэрэглэх нь байгалийн чулууны далдын хүч эзэндээ аз авчрах, аливаа муу зүйлээс хамгаалж эзнээ ямагт ивээж байдаг байна.

Эрт цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилгоор зүүж, чулууны “Ид шидийг” ашигладаг байсан ба одоо ч мөн гоёл чимэглэлдээ хэрэглэж, чулууны ач тусыг мэддэг болсон байна.

1-р сар АНАР (Garnet) Амар тайван байдал

Анарыг амжилтын чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ гурван ширхэг анар тавиарай. Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг билэгдэнэ. Улаан анар нь бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа тавихад өвчин алга болж, илааршдаг байна. Мөн бясалгал хийх үед толгой дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа хурц болдог гэнэ. Анар эзнийхээ оюун ухааныг хурц сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад тотгорыг зайлуулж байдаг. Мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болгож, түүнийг бие биедээ бэлэглэдэг. Хэрэв эр хүн хайртай бүсгүйдээ анар бэлэглэвэл гэрлэнэ. Энэ чулуу эрчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг сайн талтай.

2-р сар ЯГААН БОЛОР (Amethyst) Хүч чадал

Энэхүү чулуу нь бие махбодийн жаргалын бэлгэ тэмдэг. Амрагаа хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй хүмүүст бууршгүй хүч чадал хайрлаж, бүтэлгүй дурлалтай учрагсдад дур тачаалаа дарахад тусалдаг. Эртний Римийн патрицууд дурлалын халуун шөнө нэрээ гутаахгүйн тулд виног энэ чулууных шиг өнгөтэй болтол шингэлж уудаг байсан.

3-р сар УСАН БОЛОР (Aqua Marine) Эв нэгдэл

Дурлалт хосуудын чулуу. Гэр бүлийн эв нэгдэл аз жаргалыг хамгаалж, элбэг дэлбэг амьдрахад нь тусалж, сэтгэл санааны “шуургыг” намдаадаг. Далайн давалгаа шиг өнгөтэй энэ чулууг далайчдын чулуу ч гэдэг. Тэнгист аялал хийхэд аюулгүй байдлыг нь хамгаална.

4-р сар АЛМААЗ буюу Очир эрдэнэ (Diamond) Тэсвэр тэвчээр

Энэ чулуу нь сэтгэл санааг өөдрөг болгож, ой ухааныг сайжруулан толгойны өвчнийг намдаахаас гадна бие организмаас хорт бодисыг гадагшлуулахад тустай ажээ. Алмааз нь бас нөсөө толбо тогтохоос хамгаалдаг бөгөөд энэ эрдэнийн чулуун зүүлтийг зүүдэг хүмүүс сэвхтдэггүй гэж ярьдаг юм. Хэрэв эзэн та зан байдлын тогтвортой байдал болон том мөрөөдөл хэтийн зорилготой бол Алмааз чулууг заавал зүүгээрэй мөнгөтөй болохыг хүсдэг бол та Алмааз мөнгө эд хөрөнгийг өөртөө татдаг байна. Алмааз нь сансар огторгуйн хүчийг өөртөө хамгийн ихээр татдаг чулуу бөгөөд эзэн хүн энэ чулууг хэрэглэснээр энергийн түвшинг хамгийн өндөр түвшинд хадгалж чаддаг байна.

5-р сар МАРГАД (Emerald) баяр баясгалан

Маргад бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн чулуу юм. Эрт дээр үед жирэмсэн бүсгүйчүүд сэтгэл санаа өөдрөг, эрүүл биетэй байхын тулд ногоон өнгөтэй маргад эрдэнийн чулууг зүүдэг байжээ. Энэ чулуугаар хийсэн гоёл чимэглэл нь элэг, ходоодны өвчинг эмчлэхэд нөлөөлдгөөс гадна даралтыг тогтворжуулдаг ажээ. Бас амны хөндийн болон үе мөчний өвчинд тустай байна. Маргад эрдэнийн анагаах чанарыг улам хүчтэй болгохын тулд ийм чулуун шигтгээтэй бөгж зүүх хэрэгтэй гэнэ.

 

6-р сар СУВД (Pearl) Тунгалаг

Эртний хүмүүс хоол, хүнсээ хайж явсаар далайн хясааг нээж үзэн мөнгөлөг өнгөөр гялалзах үзэсгэлэнт сувдыг анх нээсэн гэсэн таамаг байдаг. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны төрөлд оруулах нь буруу мэт боловч үнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байрт орсоор ирсэн. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай байна. Сувд нь халдварт өвчнүүдийг эмчилэхэд онцгой нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, шүд цоорохоос урьдчилан сэргийлдэг эмийн найрлагад ордог ажээ. Түүнчлэн цусны бүлэгнэлийг сайжруулдгаас гадна зүрхний булчинг сэргээх үйлчилгээтэй.

 

7-р сар БАДМААРАГ (Ruby) Эв найрамдал

Эрдэнийн чулуун дотроос хамгийн хүчтэй нөлөөтэй чулуу гэгддэг. Энэ эрдэнийн чулууг эрт дээр үеээс эмчилгээнд хэрэглэсээр ирсэн билээ. Сэтгэлээр унагсадыг сэргээдэг, цус шүүрсэн шархыг түргэн эдгээдэг, хүч тамир оруулдаг гээд түүний увидас гайхамшигтай. Даралт багатай хүмүүс нар жаргах үед усан үзмийн улаан дарсанд бадмаараг хийж 3 минут байлгаад ууж байвал маш сайн байдаг. Хэрэв бадмааргийг зүүлт хэлбэрээр зүүвэл эпилепси болон мэдрэлийн ядаргаанд орж нүд ам нь татдаг болсон хүнд тусаа өгнө. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй болоод ямар нэгэн цусны өвчтэй, мөн даралт ихтэй хүмүүст бадмаараг эрдэнэ зүүж огт болохгүй юм байна.

 

8-р сар ПЕРИДОТ (Peridot) Цэвэр ариун

Перидот нь цайвардуу ногоон өнгийн чулуу. Энэ чулуу эзнийхээ бие сэтгэлийг тайвшруулж, хүнийг ялдам сайхан болгож, залуу насаа урт удаанаар хадгалах боломжийг өгдөг. Энэ чулууг даралт ихсэх, цус харвах өвчнөөс сэргийлэхэд зүүж хэрэглэнэ.

9-р сар БИНДЭРЪЯА (Sapphire) үнэн сэтгэл

Биндэръяа нь хөх, цэнхэр өнгөтэй чулуу. Харилцаа холбоог удаан хугацаагаар бэхжүүлж өгдөг. Эзэндээ амьдралын баяр баясгалан, аз хийморь өгч байдаг. Буян, эд мөнгө тогтоодог. Маш олон чулууны шинж чанарыг өөртөө агуулсан гайхамшигт чулуу.

 

10-р сар ГЭРЭЛТЧИМЭД (Opal) итгэл найдвар

Гэрэлт чимид нь хагас үнэт чулуу. Далайн ван гаригийн төлөөлөл. Ясны чөмөг, мэдрэл, төлжих эдүүдийг бэхжүүлдэг. Мөн нүдний хараа сайжруулна, толгойны мигрень өвчинд их тустай. Зөн совинг хөгжүүлнэ. Гэрэлт чимидийг алт, мөнгөн бөгжинд суулгаж ядам хуруундаа зүүх хэрэгтэй.

11-р сар ЦИТРОН (Citron) оюун ухаан

Циркон нь дорно дахинд “Алмааз эрдэнийн дүү” хэмээн нэрлэгддэг бөгөөд маш ховор, тунгалаг, үнэт чулуу юм. Циркон зүүсэн хүний оюуны чадамж сайжирч аливааг сурч мэдэх эрмэлзэл нь сэргэн, хурдан сэтгэдэг болно. Циркон хурдан сэтгэхэд тусална. Циркон нь дорно дахинд ихэд хүндлэгддэг чулуу. Циркон зүүсэн хүний оюун ухаан нь саруулжиж, сурах эрмэлзэл нь сэргэдэг. Хөхөвтөр туяатай циркон нь араатан амьтад болон могойд хатгуулах аюулаас сэргийлэх онцлогтой. Цирконы химийн найрлага нь энгийн бөгөөд цирконы силикат юм. Тэрээр төрөл бүрийн төмөр, зэс, кальц, титан мөн газрын ховор металл, радиоидэвхит элементүүдийг агуулж байдаг.

12-р сар ОЮУ (Turquoise) энх тайван

Ази тивийн улсууд энэ чулууг үнэнч хайрын бэлэгдэл гэж үздэг. Тиймээс ч залуу эмэгтэйчүүдийн азын чулуу гэдэг байна. Эртний оточ нар оюуг олон талын эмчилгээнд хэрэглэсээр иржээ. Нар мандах үеээр оюу чулууг ширтэж байх нь нүдний хараанд их сайн гэнэ. Мөнгөнд суулгасан оюугаар гоёж явбал нойргүйдэл үгүй болох, цус алдахаас сэргийлэх, яр шарх түргэн эдгэх увидастай. Оюутай ээмэг зүүвэл зүрх судасны өвчин, шар өвчин /гепатит/ зэрэгт сайн. Хэрэв оюуг даавуунд боогоод биедээ авч явж байвал могойд хатгуулах, усанд живэх, аянганд ниргүүлэх аюулд өртдөггүй гэнэ.

Be the first to comment on "Азын шидэт чулуугаа та мэддэг үү…"

Leave a comment

Your email address will not be published.


*