Жүжигчин Н.Ялалтын гурав дахь бүсгүй…

Тайз дэлгэцийн дүрүүдээрээ үзэгч олны талархлыг хүлээж, урлагийн мэргэжилтнүүдээс “Сүүлийн үед нэн ховордоод байгаа дотоод тоглолт сайтай уран бүтээлч” гэх магтаалыг хүртээд байгаа хүн бол жүжигчин Намсрайн Ялалт. Ямар ч дүрийг дахин давтагдашгүйгээр өөрийнхөөрөө “урладаг” түүнийг кино жүжгийн саналаар “булах” дөхсөн найруулагч ч олон бий.

Сонирхолтой нь, эрхэм жүжигчин маань урлагийн тайзнаа хөрвөх чадвартай ажилладаг шигээ хувийн амьдралынхаа тал дээр ч үүнийг баталдаг гэж хэлж болно. Тэрбээр оюутан ахуй цагтаа “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлантай дэр нэгтгэн хөөрхөн хүүгийн эцэг болсон бөгөөд төдий л удалгүй хоёр тийш болцгоосон түүхтэй. Харин алдар хүндийн оргил өөд мацаж явахдаа “Шинэ байр-2” реалити шоу нэвтрүүлгийг хөтлөх үеэрээ Жанна гэх жүжигчин бүсгүйтэй амраглаж, мөн л хүүтэй болоод салцгаажээ.

Харин түүний эцсийн сонголт сэтгүүлч мэргэжилтэй Г.Мөнх-Өлзий гэх бүсгүй бөгөөд хамтдаа амьдраад нилээндгүй хугацааг үдэж буй. Түүний гурав дахь эхнэр болох Г.Мөнх-Өлзий урьд өмнө нь амьдрал зохиож байсан ч жүжигчин эрээс болоод шинэ сонголт хийсэн тухай шивэр авир хийлцэх хүн олон байдаг юм билээ. 

Be the first to comment on "Жүжигчин Н.Ялалтын гурав дахь бүсгүй…"

Leave a comment

Your email address will not be published.


*