“Аавдаа хэлэх үг” дуугаар олноо танигдсан О.Ананд: Хувийн амьдралдаа ямархуу бодолтой явдагаа хуваалцжээ

“Цэцгэн эрхи”, “Ижийтэйгээ байхад” зэрэг шүлгээр болон “Аавдаа хэлэх үг” дуугаар олноо танигдсан О.Ананд хүү их сургуулиа аль хэдийн төгсөж том залуу болсон. Харин тэрээр хувийн амьдралын тал дээр ямархуу бодолтой явдагаа хуваалцжээ. “Надад одоохондоо хүнтэй үерхэх, нийлэх бодол алга өө. Яагаад гэж үү? Амьдралд, хайр дурлалд үүрэг хариуцлага гэж юм байдаг юм ш дээ. Магадгүй зарим хүний бодлоор хайр хоосноос эхэлвэл гоё байх. Гэхдээ хайртай бүсгүйгээ, эхнэрээ хүйтэнд хөл явган алхуулаад, хайр ярин хоосон байхын хэцүүг мэддэг болохоор хүний дэргэд нүүр бардам, нуруу тэнэгэр, энгэрээс нь сүрчиг ханхалж, харцнаас нь өөртөө итгэх итгэл нь нэвт харагддаг байгаасай гэж хүсдэг. Сайн ханьтай учирч дээ гэж яригддаг, сайхан бүсгүй шүү гэж хүлээн зөвшөөрөгддөг байгаасай гэж хүсдэг юм. Одоо би юу ч үгүй байж айлын жоохон охинийг юугаар жаргаах вэ” хэмээсэн байна.

Дуучин Б.Маралжингоо анх удаа олныг алмааруулсан ярилцлага өглөө…

Долгионтой урт үс, хар нүдний шилээр гоёсон үл ялиг мяраалаг охин Монголын орчин үеийн хөгжмийн урлагт чадалтай хоолой, этгээд хэв маягаараа хүч түрэн орж ирснээс хойш арваад жил өнгөрчээ.

Б.Маралжингоо өдгөө сонсогчдын “амандаа хүлхдэг” олон хит дууны эзэн, чадварлаг дуучин болчихсон явна. Тэрбээр бие даасан анхны тоглолтоо “Хүлээсэн учрал” хэмээх дуугаараа нэрлэн энэ сарын 17-нд “Cro­cus event hall”-д үзэгчдэд хүргэх гэж байна. Түүнтэй ярилцлаа.

-Монголын хөгжмийн ертөнцөд хөл тавиад багагүй хугацаа өнгөрчээ. Дуулж эхэлсэн 14 настай охин, өнөөдрийн Маралжингоо болтол хэр өөрчлөгдөв?

-Багаасаа л дуулах дуртай охин байлаа. Жаахан муухайгаар хэлэхэд хаа ч явсан гингэнэж явна. Дунд ангиасаа эхлээд гадаадын алдартай дуучдын дууг дагаж дуулдаг байв. Ингэж л би энэ мэргэжилд, урлагт дурласан. Тийм ч учраас хүч сорьж явна. Анх дуулж эхэлснээ бодвол өөрчлөгдөлгүй яах вэ.

Өмнө нь дууныхаа утгыг ч бүрэн ойлголгүй, сэтгэл хөдлөлд автан, дутуу дуулдаг байж. Одоо бол юмны наадах цаадахыг арай илүү ялгадаг болж байна. Тэр хэрээр уран бүтээлийнхээ утга, агуулгад анхаарч, дуугаа хүмүүсийн чихэнд биш, сэтгэлд хоногштол дуулахыг хичээдэг болсон.

-Бусад дуучныг бодвол цөөхөн атлаа чанартай уран бүтээл гаргадаг нь таны онцлог байх. Дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?

-Нээрэн, бусадтай харьцуулахад цөөхөн дуутай. Гэхдээ залхуурч байгаа хэрэг биш л дээ. Аль болох чанартай уран бүтээл “төрүүлэх”-ийг хүсдэг юм. Энэ жил гэхэд “Огторгуйд замхрахаас өмнө”, “Miss you” гэж хоёр шинэ дуу, нэг клип үзэгчдэд хүргэсэн байна.

-Дуулах, олонд танигдахад тань “Nature sound” студи нэлээд том гүүр болсон байх. Мэргэжлийн сургуульд нь суралцалгүй энэ студид суралцах болсон шалтгаан юу байв?

-Дуулах дуртай болохоороо л тэр. Анх FM-ээр зар явахыг сонсоод ээж надад “Очиж шалгуулаач” гэж санал тавьсан. Маргааш нь би автобусаар явж байгаад “Дуучин болох хүсэлтэй хүүхдүүд шалгаруулж авна” гэхийг сонсоод Б.Дашдондог ахын студид очиж шалгуулаад тэнцсэн.

Тэр дамжаанд сурч байхдаа дуучин болоход авьяасаас гадна маш их зүйл сурах хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Тэнд сурч байхдаа би “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дууг найруулагч Г.Цоггэрэл ахын санал болгосноор анх дуулсан. Энэ дуу намайг хамгийн анх таниулсан байх шүү…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

Be the first to comment on "“Аавдаа хэлэх үг” дуугаар олноо танигдсан О.Ананд: Хувийн амьдралдаа ямархуу бодолтой явдагаа хуваалцжээ"

Leave a comment

Your email address will not be published.


*