УИХ-ын С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийн чухал зөвөлгөө: Хүүхдэд каш өгвөл цус нь хөрнө. Яагаад гэвэл…

УИХ-ын гишүүн, дуучин Самандын Жавхлангийн гэргий дуучин Г.Эрдэнэчимэг хэдийнээ 3 хүүхдийн ээж болсон билээ. Тэрээр амаржихдаа араг түшиж, эр нөхрөө та хэмээн хүндэлдэг эртний монгол уламжлалыг үргэлжлүүлж буй нэгэн гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Тэгвэл Г.Эрдэнэчимэг шинэхэн төрсөн эхчүүдэд хүүхдээ хэрхэн асрах талаар зөвлөгөөг хүргүүлжээ. Тэрээр “Хүүхэд хоолонд орох үед шууд каш өгөөд эхэлдэг буруу. Хүүхдийн хонгыг бариад үзэхэд хүв хүйтэн болдог. Цус нь хүйтэн болно. Тиймээс будааны төрлийн каш хэрэглэх хэрэггүй. Манай хүүхдүүд бол их өсгөлүүн. Яг л эрүүл монгол хүүхдүүд. Тийм болохоор годон сүүлний ясыг чанаад шөлийг өгөх хэрэгтэй. Шинэ өрмөөр хайлмаг хийж өгөх хэрэгтэй. Манай хүүхдүүд сульдаад өвдөөд ирсэн шар тосоор тослонгуут зүгээр болчихдог. Тийм болохоор таарсан хүн бүртээ үүнийг захиж явна” гэжээ.

 

Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай! Магадгүй та итгэхгүй байх…

Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц зан төлөв, шинж чанартай байдаг. Хүмүүсийг тодорхойлохын тулд сэтгэл судлаачид шинэ арга, шалгуурыг гаргаж ирдэг бөгөөд тэдгээрийн ихэнх нь өнгө, хэлбэрийн онол дээр тулгуурласан байдаг. Та эдгээр зургаан өдийг анхааралтай ажиглаад өөрийг тань хамгийн ихээр татаж буй нэг өдийг сонгож аваарай. Ингээд сонгосон өднийхөө харгалзах тайлбарыг уншиж өөрийнхөө талаар илүү ихийг мэдэж аваарай.

1Бүтээлч хүн

Та хаана ч өөрийнхөө зорилгыг биелүүлж чаддаг хэрсүү, хүчирхэг шинж чанартай хүн. Бүх зүйлд боловсронгуй болсон хүн учраас аливаа зүйлийг тултал нь хийхийг хүсдэг. Гэхдээ ямар нэгэн юм болохоо боливол тэрхүү ажлаа замын дундаас орхиж чаддаг.

2Дасан зохицох чадвар сайтай хүн

Та шинэ орчин, нөхцөлд амархан дасдаг. Үүнээс гадна шинэ мэдээллийг хурдан тогтоож, шинэ ур чадварыг эзэмшиж чаддаг. Ингэхдээ та ганцаараа энэ бүхнийг хийхийг илүүд үздэг бөгөөд бусдаас дэмжлэг авахыг хүсдэггүй. Гэсэн хэдий ч хайртай хүмүүс тань таныг дэмжихэд үргэлж бэлэн байдаг.

3Төрөлхийн бизнесмэн хүн

Таныг байгалиас заяагдсан төрөлхийн бизнесмэн хүн гэж хэлмээр байна. Ийм болохоороо ямарваа нэгэн бизнесийн ажил хийхдээ үргэлж дуртай байсаар ирсэн. Заримдаа нэг дор хэд хэдэн бизнесийн төсөл юм уу ажил хийх буюу иймэрхүү ажлуудад оролцдог. Та зорилгодоо хүрэхийг хүсвэл олон зүйл оролдолгүй нэг л зүйлийг барьж аваарай.

4Найрсаг хүн

Та бол их найрсаг зан чанартай, бусадтай амархан хэл амаа ололцож чаддаг хүн. Хүнтэй барагтай бол муудалцдаггүй, эв нэгдлийг эрхэмлэгч бөгөөд бусдад үргэлж туслахыг хичээдэг байдал чинь таныг бусад хүмүүс хайрлах, хүндлэх шалтгаан болдог. Өөртэйгээ адил хүсэл сонирхолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлбэл та жаргана.

5Уран бүтээлч, авьяастай хүн

Таны дотор маш их авьяас нуугдаж байна. Та урлагийн салбарт их авьяастай хүн бөгөөд үүнийгээ ашиглавал маш их зүйлийг бүтээж чадна. Гэхдээ заримдаа та өөрийгөө авьяас, чадваргүй юм шиг санаж, энэ үедээ алдаа гаргахаас эмээх хандлагатай байдаг.

6Бие даасан хүн

Бусдаас хараат бус, бие даасан хүн. Та хэн нэгний туслалцаагүйгээр гайхалтай өндөрт хүрч, зорилгоо биелүүлж чадна. Хэдий тийм ч та эргэн тойрныхоо хүмүүстэй хэрхэн найрсаг харилцаа тогтоох талаар одоог хүртэл суралцахаа зогсоож болохгүй.

Be the first to comment on "УИХ-ын С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийн чухал зөвөлгөө: Хүүхдэд каш өгвөл цус нь хөрнө. Яагаад гэвэл…"

Leave a comment

Your email address will not be published.


*