700 саяын хотхонд амьдардаг гэгдэх хөтлөгч Д.Одзаяагийн үнэн төрх юу байв…

МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтлөгч хийж олон танигдсан Д.Одзаяаг одоо бол танихгүй хүн ховор. Орой бүр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр учиран золгох болсон тэрээр хэлний чиглэлээр их сургуулиа дүүргэсэн ч хоббигоо даган хөтлөгч болсон гэдэг. Хөтлөгч, сэтгүүлч, нэвтрүүлэгч гээд олон гуншинтай бүсгүй сошиал орчныг чадварлаг ашиглаж өөртөө ч хэрэгтэй, өрөөлд ч хэрэгтэй мэдээллүүдээр олон нийтийг хангаад зогсохгүй бэлгийн хур буулгах нь ч бий.

“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяатай ханилан сууж, хосууд хөөрхөн хүүтэй болсон цаг саяхан мэт. Одоо бол хүү нь 5 настай том эр бөгөөд саяхан хөтлөгч Одзаяа амаржиж, хүүгээ охин дүүтэй болгожээ. Амаржих хүртлээ ажлаа хийж байсан тэрээр эфирт гарахдаа гэдсээ хэрхэн далдалдаг байсан зургаа дэлгэжээ.

Дашрамд сонирхуулахад,  Тэрбээр Зайсанд байрлах “Seoul royal county” гэх 700 саяын үнэтэй хотхонд гэр бүлийн хамт амьдардаг юм.

Азын шидэт чулуугаа та мэддэг үү…

Төрсөн жилийн ээлтэй чулуугаа өдөр тутмын амьдралдаа биедээ зүүж хэрэглэх нь байгалийн чулууны далдын хүч эзэндээ аз авчрах, аливаа муу зүйлээс хамгаалж эзнээ ямагт ивээж байдаг байна.

Эрт цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилгоор зүүж, чулууны “Ид шидийг” ашигладаг байсан ба одоо ч мөн гоёл чимэглэлдээ хэрэглэж, чулууны ач тусыг мэддэг болсон байна.

1-р сар АНАР (Garnet) Амар тайван байдал

Анарыг амжилтын чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ гурван ширхэг анар тавиарай. Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг билэгдэнэ. Улаан анар нь бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа тавихад өвчин алга болж, илааршдаг байна. Мөн бясалгал хийх үед толгой дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа хурц болдог гэнэ. Анар эзнийхээ оюун ухааныг хурц сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад тотгорыг зайлуулж байдаг. Мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болгож, түүнийг бие биедээ бэлэглэдэг. Хэрэв эр хүн хайртай бүсгүйдээ анар бэлэглэвэл гэрлэнэ. Энэ чулуу эрчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг сайн талтай.

2-р сар ЯГААН БОЛОР (Amethyst) Хүч чадал

Энэхүү чулуу нь бие махбодийн жаргалын бэлгэ тэмдэг. Амрагаа хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй хүмүүст бууршгүй хүч чадал хайрлаж, бүтэлгүй дурлалтай учрагсдад дур тачаалаа дарахад тусалдаг. Эртний Римийн патрицууд дурлалын халуун шөнө нэрээ гутаахгүйн тулд виног энэ чулууных шиг өнгөтэй болтол шингэлж уудаг байсан.

3-р сар УСАН БОЛОР (Aqua Marine) Эв нэгдэл…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

Be the first to comment on "700 саяын хотхонд амьдардаг гэгдэх хөтлөгч Д.Одзаяагийн үнэн төрх юу байв…"

Leave a comment

Your email address will not be published.


*