Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй. Та лав гайхна…

Өнөө үед болсон, болоогүй сонжоо, зурхай ихээхэн бий болжээ. Үнэн, худал нь мэдэгдэхгүй тэдгээр сонжоо, зурхай хүмүүсийг бүр төөрөгдүүлж орхидог нь нууц биш. Иймд та бүхэндээ хамгийн энгийн агаад баталгаатай сонжоог хүргэхээр шийдлээ. Ердөө чигчий хуруугаар өөрийн болон бусдын зан чанарыг тодорхойлж болох юм.

Та зургийг сайтар ажиглан, өөрийн чигчий хурууны хэмжээг тодорхойлж, харгалзах үсгийг тогтоогоорой. Одоо харин үсэгт тохирох тайлбарыг харж, өөрийнхөө болон бусдын дотоод ертөнцийг дэлгэсэн ном шиг уншаарай.

 

1“А” бүлэг

  • Ичимхий, дотогшоогоо төрлийн хүн бөгөөд өөрийн мэдрэмжээ бусадтай тийм ч амархан хуваалцдаггүй.
  • Үргэлж биеэ даасан, хүчтэй хүн шиг дүр эсгэдэг.
  • Сэтгэл хөдлөл ихтэй хүн бөгөөд хэн нэгэнтэй хурдан дотносдог.
  • Та худалч, хүний мөс муутай хүмүүст дургүй.
  • Түргэн ууртай, яагаад гэвэл та тэвчээр муутай.
  • Та маш тусархаг, нөхөрсөг зан ааштай.
  • Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг маш сайн нууж чаддаг.

2“B” бүлэг

  • Ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг.
  • Та бол жинхэнэ амраг бөгөөд хэн нэгнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг.
  • Хийж буй ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, хугацаанаас нь өмнө дуусгахыг хичээдэг.
  • Их тайван хүн ба хэн нэгнийг гомдоохыг хүсдэггүй.
  • Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн хэдий ч шаардлагатай үед үүнийгээ нууж чаддаг.

3“С” бүлэг

  • Өөрийг тань гомдоосон хэн нэгэн юм уу ямар нэгэн зүйлийг мартах чадвартай
  • Бусад хүмүүс болон тэдний үзэл бодлыг хүндэтгэдэг.
  • Танд аминч үзэл байдаг. Дотны хүмүүстэйгээ буу халж байхдаа улам хальж ярьж чаддаг. Гэхдээ та хамгийн түрүүнд уучлалт гуйдаг хүн.
  • Таниас даруухан, дотогшоогоо чиглэсэн зан болон нээлттэй, гадагшаа чиглэсэн хүний авир ч гардаг. Та бол ийм хоёр төрлийн хүний төгс зохицол.
  • Та шулуун шударга хүн бөгөөд аливаа зүйлийг өөрийн шийдвэрээр маш сайн хийж чадна.

 

 

Азын шидэт чулуугаа та мэддэг үү…

Төрсөн жилийн ээлтэй чулуугаа өдөр тутмын амьдралдаа биедээ зүүж хэрэглэх нь байгалийн чулууны далдын хүч эзэндээ аз авчрах, аливаа муу зүйлээс хамгаалж эзнээ ямагт ивээж байдаг байна.

Эрт цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилгоор зүүж, чулууны “Ид шидийг” ашигладаг байсан ба одоо ч мөн гоёл чимэглэлдээ хэрэглэж, чулууны ач тусыг мэддэг болсон байна.

1-р сар АНАР (Garnet) Амар тайван байдал

Анарыг амжилтын чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ гурван ширхэг анар тавиарай. Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг билэгдэнэ. Улаан анар нь бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа тавихад өвчин алга болж, илааршдаг байна. Мөн бясалгал хийх үед толгой дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа хурц болдог гэнэ. Анар эзнийхээ оюун ухааныг хурц сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад тотгорыг зайлуулж байдаг. Мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болгож, түүнийг бие биедээ бэлэглэдэг. Хэрэв эр хүн хайртай бүсгүйдээ анар бэлэглэвэл гэрлэнэ. Энэ чулуу эрчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг сайн талтай.

2-р сар ЯГААН БОЛОР (Amethyst) Хүч чадал

Энэхүү чулуу нь бие махбодийн жаргалын бэлгэ тэмдэг. Амрагаа хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй хүмүүст бууршгүй хүч чадал хайрлаж, бүтэлгүй дурлалтай учрагсдад дур тачаалаа дарахад тусалдаг. Эртний Римийн патрицууд дурлалын халуун шөнө нэрээ гутаахгүйн тулд виног энэ чулууных шиг өнгөтэй болтол шингэлж уудаг байсан.

3-р сар УСАН БОЛОР (Aqua Marine) Эв нэгдэл…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

Be the first to comment on "Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй. Та лав гайхна…"

Leave a comment

Your email address will not be published.


*