Дуучин: Х.Мөнгөнцэцэг хүүгийнхээ аавын талаар “ҮНЭН”-г хэлэх үү…

МУСТА Энхболдын Чулуунчимэг оюутан байхаасаа ганцаарчилсан уран бүтээлээ хийж, сүүлд Баярын Болд гэх залуутай хамтран дуулж, B sound компани, Баярын Болд хоёрыг хүмүүс сайн мэддэг болсон. Баярын Болд, Энхболдын Чулуунчимэг хоёр хамтран дуулж, Бөхийн өргөөг битүү дүүргэн, хөдөө орон нутгаар аялан тоглож, Жавхлан,Баясгалан хоёрыг орыг залгах сайн дуучин төрлөө гэж фэнүүд нь баярлаж байсан билээ. Жавхлан, Баясгалангаас ялгаатай нь тэд ханилан сууж, Аялгуу нэртэй хөөрхөн охинтой болсон. Зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн шиг хамтран дуулж, дараагийн Зууны манлай хос дуучин болох нь дамжиггүй гэж ерөөх хүмүүс байсан. Харин өнгөрсөн жилийн өдийгөөс хосууд хөндийрч, дундуур нь дуучин Х.Мөнгөнцэцэг орж салгасан гэх яриа тархаж, хүмүүс чихэндээ итгэж ядан байсан. Харамсалтай нь энэ үнэн болж, нэг ангийн гурав, нэгийнхээ албан ёсны эхнэрийг “араар тавьж”, хайр сэтгэлийн холбоотой болсон нь үнэн байж. Цаг хугацаа үнэнийг тодруулдаг гэж.


Өчигдөр дуучин Х.Мөнгөнцэцэг 4 кг хүү төрүүлж, Баярын Болд баярласандаа халамцуухан найз нөхөддөө “Би хүүтэй боллоо” гэж дуулгажээ. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр харилцаагаа “үхтэл” нууцалдаг. Саяхан болтол Баярын болд “Мөнгөнцэцэгтэй холбоогүй, ангийнхаа хүүхдийн тоглолтыг зохион байгуулж тусалсан…” гэж ярьж суусан. Харин тэр үедээ Х.Мөнгөнцэцэгтэй хэдийнэ нэг гэртээ орж, дуучин бүсгүй хөл хүнд болчихсон үе байж. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр анх Э.Чулуунчимэг, Б.Болд хоёрын гал голомтоо асаасан Ногоон төгөл дэх хотхонд хамт амьдарч эхэлжээ. Тэр байтугай Баярын Болд, Э.Чулуунчимэгтэй хамт амьдарч байх үедээ авсан ороо солиогүй, түүн дээр нь одоо Х.Мөнгөнцэцэг унтаж амардаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс яриад эхэлж.
Э.Чулуунчимэг, Б.Болд хоёр таван жилийн хугацаатай лизингээр саарал өнгийн Ланд 200 маркийн машин авсныг залуу дуучид андахгүй. Гэтэл тэр машин ч Баярын Болдод үлдэж, Х.Мөнгөнцэцэг түүнд нь сууж явах нь цөөнгүй. Гэхдээ гэмт хүн гэлбэлзэнэ гэж, Ногоон төгөл дэх гэртээ орохдоо Баярын Болд эхэлж ороод, нэлээн сүүлд Х.Мөнгөнцэцэг орж гардаг, хэзээ ч хамтдаа орж гарч харагддаггүй гэдгийг оршин суугчид нь андахгүй. Юутай ч дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Мөнгөнцэцэгт нөхөр хүүхдээ битгий нуу гэж захиж байсан нь Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёрыг харилцаагаа нуудгийг мэдээд ахын хувьд захиж хэлсэн биз ээ. Юутай ч даравч далдайж, булавч бултайдаг үнэн тодорч, Х.Мөнгөнцэцэг, Баярын Болд хоёр хүүгээ угтан авч, хөл нь газар хүрэхгүй баярлаж явна гэх олон янзын мэдээлэл байдаг. Харин Мөнгөнцэцэг хүүгийнхээ аавын талаар үнэнг  хэлэх үү…

Азын шидэт чулуугаа та мэддэг үү…

Төрсөн жилийн ээлтэй чулуугаа өдөр тутмын амьдралдаа биедээ зүүж хэрэглэх нь байгалийн чулууны далдын хүч эзэндээ аз авчрах, аливаа муу зүйлээс хамгаалж эзнээ ямагт ивээж байдаг байна.

Эрт цагт хүмүүс чулуун чимэглэлийг тодорхой зорилгоор зүүж, чулууны “Ид шидийг” ашигладаг байсан ба одоо ч мөн гоёл чимэглэлдээ хэрэглэж, чулууны ач тусыг мэддэг болсон байна.

1-р сар АНАР (Garnet) Амар тайван байдал

Анарыг амжилтын чулуу гэдэг. Хэрэв ажил хэрэг урагшлахгүй бол ширээн дээрээ гурван ширхэг анар тавиарай. Анарыг дэрэн доороо хийж унтвал сэтгэл гутралаас салдаг аж. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг билэгдэнэ. Улаан анар нь бамбай булчирхай болон дэлүү өвдөхөд хэрэглэдэг. Өвдсөн газраа тавихад өвчин алга болж, илааршдаг байна. Мөн бясалгал хийх үед толгой дээрээ тавьж эсвэл гартаа атгахад анхаарал төвлөрч, оюун санаа хурц болдог гэнэ. Анар эзнийхээ оюун ухааныг хурц сэргэлэн байлгаж, аливаа зүйлийг хийхэд учрах саад тотгорыг зайлуулж байдаг. Мөнхийн хайрын бэлгэ тэмдэг болгож, түүнийг бие биедээ бэлэглэдэг. Хэрэв эр хүн хайртай бүсгүйдээ анар бэлэглэвэл гэрлэнэ. Энэ чулуу эрчүүдийн бэлгийн чадавхийг дээшлүүлдэг сайн талтай.

2-р сар ЯГААН БОЛОР (Amethyst) Хүч чадал

Энэхүү чулуу нь бие махбодийн жаргалын бэлгэ тэмдэг. Амрагаа хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй хүмүүст бууршгүй хүч чадал хайрлаж, бүтэлгүй дурлалтай учрагсдад дур тачаалаа дарахад тусалдаг. Эртний Римийн патрицууд дурлалын халуун шөнө нэрээ гутаахгүйн тулд виног энэ чулууных шиг өнгөтэй болтол шингэлж уудаг байсан.

3-р сар УСАН БОЛОР (Aqua Marine) Эв нэгдэл…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

About the Author

user

Be the first to comment on "Дуучин: Х.Мөнгөнцэцэг хүүгийнхээ аавын талаар “ҮНЭН”-г хэлэх үү…"

Leave a comment

Your email address will not be published.


*