Эмэгтэйчүүдийг үснийх нь засалтаар хэрхэн шинжих вэ?. Фэйсбүүк датагаар ч унших боломжтой…

Хүнийг гаднаас нь хараад таньж мэднэ тийм ч амар биш. Харин та үсээ хэрхэн засуулсан болохыг нь ажиглаж, тухайн хүний дотоод ертөнцийг нээн илрүүлж болно гээд төсөөлдөө. Бид өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийг үснийх нь засалтаар хэрхэн шинжих тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1Шулуун чёлк

Тэд эелдэг харилцаатай, өөрөөсөө гэрэл цацруулсан гэгээлэг хүмүүс байх бөгөөд ярианы сэдэв олохдоо чадварлаг учир хэнтэй ч хамаагүй дотно яриа өрнүүлж чаддаг. Мөн тус төрлийн бүсгүйчүүд нь их эмзэг, гомдомтгой тул бусдаас үргэлж хайр халамж хүснэ.

2Шулуун үс

Энэхүү үсний засалт нь олны анхаарлын төвд байхыг хүсдэг болон магтаал сайшаал сонсох дуртай эмэгтэйчүүдийн тэргүүн сонголт байх аж. Хэдийгээр бусадтай нээлттэй байдаг ч, тэдний тухай таны мэдэхгүй зүйлс олон бий.

3Долгионтой богино үс

Хаврын тэнгэр шиг зан араншинтай эмэгтэйчүүд энэхүү үс засалтыг сонгох хандлагатай байдаг. Тус үс засалт нь зорилготой, манлайлагч эмэгтэйчүүдийн гол шинж тэмдэг болдог аж. Хэдийгээр тэдний зан ааш нь үргэлж хувирч, тогтворгүй байх ч, дотроо маш гэнэн, зөөлөн хүмүүс юм. Мөн маш хөнгөмсөг тул аливаад бодлогогүй хандах нь бий.

4Хажуу талаа хусуулсан засалт

Бүтээлч, шинийг эрэлхийлэхийг хичээдэг бөгөөд хуучны үзэл баримтлалд баригдах дургүй эмэгтэйчүүд. Гял цал болсон энэхүү дүр зургийн ард нарийн мэдрэмж болон амгалан бус байдал нуугдана. Тэд нэг л шийдсэн бол өөрдсийн шийдвэрээс буцна гэж үгүй бөгөөд маш үнэнч байдаг.

5Буржгар урт үс

Мөр давсан долгионтой үстэй бүсгүйчүүдийн зорилго нь тодорхой байдаг тул тэд юу хийхээ сайн мэддэг. Тэд хөгжилтэй бөгөөд таны уулзаж байсан хүмүүсээс хамгийн сайн зөвлөгч нь байх болно.

6Богинохон замбараагүй үс

Тэд бусдад хэзээ ч ажлаа даатгадаггүй бөгөөд өөрсдөө дуусгахыг илүүд үздэг. Эршүүд зан хааяа тэднээс ажиглагддаг ч яаж нуухаа сайн мэддэг. Үс нь богинохон байх тусмаа тэднийг илүү зоригтой, шийдэмгий гэж ойлгож болох юм.

7Богино тайралт, чёлктой засалт

Дотор оршиж буй зүйлээ тийм ч амар ил гаргадаггүй бөгөөд юу хийхээ хэнээр ч заалгахгүй. Бусдад төгс үлгэр дууриалал болж чаддаг төдийгүй төрөлхийн удирдагч, манлайлагч шинж чанартай.

8Дух руу унжсан үс

Унжсан үс нь бусдаас өөрийг нь тусгаарладаг хана мэт байх бөгөөд тэд өөрийн үзэл бодолдоо дэндүү үнэнч. Мөн тэд маш романтик байх төдийгүй маш ч хүнийг өөртөө татаж чадна.

9Тогтмол өөрчлөгдөх үсний засалт

Эдгээр эмэгтэйчүүд нэг өдөр тансаг буржгар үстэй байгаад маргааш нь үсээ хусуулахад гайхах зүйлгүй. Үргэлж өөрийн мөн чанараа олохыг хичээдэг тэд адал явдалд илүүтэй дурладаг.

Be the first to comment on "Эмэгтэйчүүдийг үснийх нь засалтаар хэрхэн шинжих вэ?. Фэйсбүүк датагаар ч унших боломжтой…"

Leave a comment

Your email address will not be published.


*