Дуучин Б.Амархүү хүн зодсон уу, зодуулсан уу

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуучин Б.Амархүүг хоёр найзын хамт хүн зодож танхайрсан, биед нь гэмтэл учруулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Одоогоор тэрээр гэргий О.Ариунзулын хамт Лондон, Манчэстэр хотуудаар аялан тоглолттой явж байгаа юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан дуучин Б.Амархүүгийн аав Б.Борхүү болон түүний менежер Б.Гандаваа нараас дараах тодруулгыг авснаа хүргэе.

Б.Борхүү: Муудалцаад байх том шалтгаангүй улс

 

– Сүүлийн үед дуучин Б.Амархүүтэй холбоотой зодоон, цохионы хэрэг нэлээд шуугиан тариад байна. Бид өөртэй нь холбогдох гэсэн боловч чадсангүй л дээ. Тэгэхээр танай талаас энэ хэрэг дээр ямар нэгэн тайлбар өгөх үү. Чухам юу болсон юм бэ?

– Тухайн үед юу болсон талаар би хүүгээсээ л сонссон. Гэхдээ Амархүү тэгж хүн амьтанд гар хүрээд явдаг, тавьтаргүй хүн биш. Дээрээс хойш л тэглээ, ингэлээ гэсэн мэдээлэл гараад байгаа. Бид араас нь хөөцөлдөөд яахав гээд орхиод байгаа болохоос хүмүүсийн бичээд байгаа үнэн гэсэн үг биш шүү дээ. Тэр “c1” телевизэд ажилладаг Ц.Чойжилсүрэн гээд залуу манай хүүд зодуулсан гээд цагдаад өгчихсөн. Гэтэл тухайн үед маш их согтолттой байсан хүн найзуудтайгаа нийлж харин ч Амархүүг цохиж, үснээс нь зулгаасан байсан. Энэ тухай хамт явж байсан менежер нь илүү сайн мэдэж байгаа. Бид энэ тухайгаа ч цагдаад хэлсэн.

– Ц.Чойжилсүрэн Б.Амархүү хоёр бие биенээ сайн мэддэг байсан уу. Муудалцах шалтгаан нь юу байсан юм бол оо?

Сайн мэдэлгүй яахав. Чойжоо чинь хуучин UBS телевизэд ажиллаж байгаад с1-рүү орсон байсан. Тэгэхээр биенээ сайн танилгүй яахав. Муудалцах болсон шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Магадгүй 12 сар буюу шинэ жилийн үеэр Амархүүг нэг арга хэмжээн дээр дуулж өгөөч гэсэн юм билээ. Тухайн үед их ажилтай байсан учраас нэлээн хоцроод очсон гэсэн. Энэ асуудлаас болсон ч байж мэднэ. Түүнээс тэр хоёр бие биетэйгээ муудалцаад байх том шалтгаангүй улс.

Дуучин Б.Амархүүгийн менежер Б.Гандаваа: Чиний од гэж юу байдаг юм гэж найзууд нь хүртэл доромжилж байсан

–  Тухайн өдөр чухам юу болсон юм бэ. Хэвлэлээр гараад байгаа шиг Б.Амархүү хүн зодоогүй гэж аав нь хэллээ л дээ. Хамт явж байсан хүний хувьд та илүү сайн тайлбар өгөх байх?

Хоёрдугаар сарын 09-нд хосуудын баярыг тохиолдуулан дуучин Б.Амархүү Паркын цайзад хосуудаа баярлуулж тоглолт хийснийг хүмүүс мэдэж байгаа байх аа. Тоглолтын дараа бид нэг газар орж суусан. Бусад сайтуудын бичээд байгаа биш машинаас бууж ирээд хүн зодсон асуудал ерөөсөө байхгүй. Намайг сууж байгаад гадагшаа гарч ирэхэд Чойжоо хоёр найзын хамт Амархүү ахтай муудалцаад зогсож байсан. Тэгэхдээ Амархүүг хөтлөгч Чойжоо өөрөө түрүүлж цохисон. Тэд янз бүрийн үг хэлж доромжилж байсан. Хэд хэдэн удаа цохиж, үснээс нь зулгаасан. Болиоч гээд салгахаар очиход Чойжоо ирээд намайг хоёр удаа цохисон. Гэмтлээ тодорхойлуулахад миний хамар муруйсан гэсэн. Түүнтэй маргалдахыг хүсээгүй учраас гарыг нь тавиулж өөр тийшээ явах гэсэн боловч хувцаснаас маань зуураад явуулаагүй. Тэгээд түлхэхэд унаад бэртэл авсан.

–  Тэгэхээр хөтлөгч Чойжоогийн авсан бэртэл, гэмтэл нь дуучин Амархүүд зодуулснаас үүсээгүй гэсэн үг юм байна шүү дээ?

Тийм ээ. Намайг түүнээс холдох гэхэд гадуур хувцаснаас маань зуураад байхаар нь түлхчихсэн чинь уначихсан. Тэгээд босохдоо тийм гэмтэл авсан. Тухайн үед “Солонго” ресторан нээлтээ хийгээд Чойжоо зарим нэг урлагийн хүмүүс, хэсэг найзуудтайгаа байж таарсан юм билээ. Өнөржаргал гээд хамт явж байсан нэг найз нь утсаараа бичлэг хийгээд, шар айрагны шил хагалж барьчихаад би энэ Амархүүг чинь аллаа шүү гэж хүртэл орилж байсан. Дуучин Нара хүртэл гарч ирчихээд манай Чойжоог яачихав аа, Амархүү чи яагаад ингэж байгаа юм бэ гээд юу ч ойлгоогүй байж орилоод л, хүмүүст нэлээн буруу ойлголт өгсөн л дөө. Тэгээд та нар юу ч ойлгохгүй байна аа, намайг цохиод тэгээд би явах гэсэн боловч явуулахгүй байхаар нь хувцасаа авах гээд түлхэхэд унаад ийм болчихлоо гэсэн чинь найзууд нь наадахыгаа барьж бай гээд боосон.  Би зугтахгүй ээ гэдгээ хэлсэн. Үнэндээ тэдний өөрсдийнх нь л буруу. Намайг эхлээд цагдаа дуудах гэхэд нэг найз нь утас булааж авчихаад өгөхгүй байсан. Цагдаа ирсний дараа би учир байдлаа хэлээд утсаа авсан байгаа.

–   Гэхдээ Чойжоо Амархүүг зодсон гээд цагдаад өгчихсөн байгаа юм билээ ш дээ. Та нар учраа тайлбарласан уу?

Ямар учиртай, юу болсон гэдгээ тайлбарласан. Мөн бид энэ хэргийн тухай аль болох тайлбар хийгээд, араас нь хөөцөөлдөөд байхыг хүсээгүй. Гэвч Амархүүг хүмүүс маш буруугаар ойлгоод, нэг л зодоон цохион хийсэн, муу хүн мэтээр хараад байна. Мөн их олон сайтуудаар юу болсныг нь мэдээгүй байж дуучин Амархүүг хүн зодсон мэтээр захиалгатай, захиалгагүй нь тодорхойгүй яг ижил мэдээ цацагдсан. Тиймээс бид ийм тайлбар өгөхөөс өөр арга байсангүй л дээ.

http://www.breakingnews.mn

Be the first to comment on "Дуучин Б.Амархүү хүн зодсон уу, зодуулсан уу"

Leave a comment

Your email address will not be published.


*