Чулуунчимэгийн амны “БИЛЭГ” гүйцэж Болд Мөнгөнцэцэг хоёр нэг гэр оров бололтой….

Сүүлийн үед хамгийн дуулиантай байгаа хүмүүс бол нийтийн дуучин Болд Мөнгөнцэцэг Чулуунчимэг нар билээ. Анх олонд нөхрөөсөө салж буйгаа Чулуунчимэг хүчтэйхэн шүлгээр илэрхийлсэн. Харин шуугианы гол эзэн олон зүйлийг цахим хуудсандаа бичсэн үнэнг нь хэлээгүй.

Шуугиан намжаагүй байхад л Мөнгөнцэцэг амаржиж хүүтэй болсон мэдээ бас л олныг гайхшируулаад авсан. Хүүтэй болсон Болд согтуу явна гэсэн мэдээ хүртэл гарсан. Харин хэн хэн нь энд тайлбар хийгээгүй. Тэгвэл саяхан папарацид Болд Мөнгөнцэцэг хоёр хүүтэйгээ өртжээ.

Анхнаасаа Чулуунчимэг нөхрөө хардаж олонд танигдсан. Болд ч Мөнгөө бид хоёр хамаагүй гэсэн ярилцлага хүртэл өгсөн. Харин амныхан билэг гүйцэж Болд Мөнгөнцэцэг хоёр нэг гэрт орсон бололтой.

Орд бүрийн орлого, мөнгөний зурхай

Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг “Алтан гар”-тайгаа адилхан “Алтан толгой”-той гэж болно. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй.

Хонь

Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд, тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Харин зөвхөн өөртөө зориулсан мөнгийг авмагц мөнгө санхүүгийн эргэлзээтэй махинацид хамаагүй орно. Гэхдээ эргэлзээтэй гэдэг нь их орлого олох зүйл гэсэн үг биш, харин маш өвөрмөц, ер бусын гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэгэн зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй.Тэд үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөнд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ гэдгийг хатуу санаж явах шаардлагатай. Хонины ордныхныг магтахад тэд аз тохиож бус, харин жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог.

Үхэр

Тэд мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд оролцохоор төрсөн байдаг мэт. Тэдэнд мөнгөтэй холбоотой бүхий л боломжууд олддог. Тэд хайр сэтгэлд ч, мөнгө хөрөнгөнд ч өгөөмөр сэтгэлээр ханддаг ба хамтын ажиллагаанаас маш их ашиг олж, богино хугацаанд баяжих боломжтой. Тиймээс тэд аз сорьсон алхам олонтаа хийх ба үүнээсээ болоод алдаж болзошгүй. Нөгөөтэйгүүр тэд тооцоотой хүнд баймааргүй зан гаргадаг, өөрөөр хэлбэл, өглөг өгч, хэн нэгнийг тэжээн тэтгэж, хамаатан саднаа харж үзэх нь бий. Мөнгийг хуримтлуулан, ихээхэн баялагтай болох нь тухайн ордны гол эрмэлзэх зүйл. Гэхдээ тэдний энэ эрмэлзэл нь хувиа бодсон зангаас бус харин ойр дотны хүмүүсээ элбэг хангалуун болгох эрмэлзэлээс үүдэлтэй. Тэд энэ хүслийнхээ улмаас ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг. Энэ ордны бүсгүйчүүд азтай байж, сайн нөхөртэй болох нь элбэг. Гэхдээ тэд нэг бус удаа гэрлэнэ. Мөн мөнгө санхүүгийн асуудалд төдийгүй зохион байгуулах ур чадвар өндөртэй. Ер нь үхрийн ордныхонд мөнгө санхүүгийн чиглэлийн ажил мэргэжил, газар эзэмшил болон үл хөдлөх хөрөнгөтэй харьцах мэргэжил, зочид буудал болон нийтийн хоол, рестораны бизнес тохиромжтой, өгөөжтэй байна…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

Be the first to comment on "Чулуунчимэгийн амны “БИЛЭГ” гүйцэж Болд Мөнгөнцэцэг хоёр нэг гэр оров бололтой…."

Leave a comment

Your email address will not be published.


*