Таван охины ээж дуучин Ану хүүтэй болно…

Оны өмнөхөн хоёр ихэр охиноо өлгийдөн авсан дуучин Ану таван охины ээж болоод буй. Ажил амьдралаа тэнцүүхэн авч яваа тэрээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй влогоороо охид бүсгүйчүүдтэй уулздаг болоод удаагүй билээ. Өөрийн өдөр тутмын амьдрал болон бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэдэг тус влогийг үздэг бүсгүйчүүдээсээ азтан шалгаруулж баярлуулаад авсан тэрээр “Охидууд чинь цаагуураа их аав амьтай, аавынхаа талынханд илүү сайн. Манай охидууд яг тэгж мэдэгддэг юм. Гэхдээ тэр нь гоё л доо. Надад бол өөрийн гэсэн хүү, хань хэрэгтэй байгаад байгаа. Манай нөхөр айлын ганц хүү. Тийм болохоор голомт авч үлдэнэ. Тэгэхээр хүү төрүүлж байж тэр нь цаашаа үргэлжилнэ. Тэгэхээр би бас хүү төрүүлнэ гэж бодож байгаа. Ер нь бол эхийн нэгдүгээр одон авах л юм байна лээ. Биеэ сайн эмчлүүлж байгаад төрнө. Хоёр ихэрийг тээж байхад дөрвөн сар хүргээд зогсооно гэж эмч нар хэлж байсан. Гэсэн хэдий ч гүрийж байгаад л хүүхдүүдээ гаргасан. Нимгэхэн хальс шиг юман дотор л хүүхдүүдээ тээж байсан байна лээ, хэзээ л бол хэзээ урагдахад бэлэн” хэмээн ярьжээ.

Ямар өдөр төрснөөрөө өөрийгөө шинжээрэй!!! Магадгүй таны хэн болохын нэвт хэлнэ…

Хүн болгон давтагдашгүй билээ. Төрсөн өдөр, гариг эрхсийн байрлалаас хамаарч хүн бүрийн төөрөг тавилан, зан чанар ондоо байдаг аж. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ төрсөн өдрөөрөө өөрийгөө шинжих боломжийг олгож, сонирхолтой сонжоог хүргэж байна. Та өөрийгөө ямар давуу талтай, ямар дутагдалтай болохоо эндээс олж мэдээрэй.

1

Нэгний өдөр төрсөн хүмүүс мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, биеэ даасан байдаг. Тэд үргэлж бусдад үлгэр дууриалал үзүүлж, удирдагч байж чаддаг бөгөөд тэдний хүсэл эрмэлзлийг унтраана гэдэг бүтэшгүй зүйл юм. Нэг зүйлдээ тууштай зүтгэж, өөрсдийн хүссэн байр сууриндаа хүрч чаддаг төдийгүй дотоод сэтгэлээ бусдад нээх тал дээр бага зэрэг асуудалтай байдаг байна.

2

Тэд сайн найз, төгс ажлын хамрагч байж чаддаг. Хайр сэтгэлийн тухайд чин зүрхний хайрыг мөрөөдөж, нэг хүнээ насан туршдаа хайрлаж чадахуйц тэвчээртэй. Гэгээлэг, эерэг энергитэй бөгөөд үлгэрт итгэж, бүхнийг сайн сайхан талаас нь харж, хүмүүст туслаж явахыг хүсдэг байна. Сул тал нь гэвэл маш эмзэг төдийгүй багахан асуудалд өвдөг сөхөрч мэднэ.

3

Тэд бусдаас өөр, өвөрмөц байдаг. Өөрийн гэсэн нууцлаг ертөнцдөө амьдарч, хэний ч санаанд оромгүй зүйлсийг төсөөлж, мөрөөдөж амьдардаг. Мөн урлагийн мэдрэмж өндөртэй бөгөөд маш мэдрэмтгий. Бусдын яриаг анхааралтай сонсож, бодсоны эцэст хариулдаг бөгөөд хүлээцтэй байдал нь хүмүүст таалагддаг аж.

4

Үүрэг хариуцлагатай, биеэ даах чадвартай, нэг зүтгэсэн зүйлийнхээ эцсийг үзэж байж санаа нь амардаг хүмүүс “дөрөв”-ний өдөр мэндэлсэн байдаг. Тэд бизнест амжилт олох магадлал өндөр бөгөөд тулгарсан асуудлыг эсрэгээр нь боломж болгож хардаг гайхалтай зан чанартай. Бүтээлч байдал, алсын хараа зэрэг нь тус өдөр төрсөн хүмүүст өгсөн бэлэг гэлтэй. Учир нь эдгээр шинж чанар нь тэднийг амжилт өөд хөтөлж, сайн сайхан амьдруулдаг…

Үргэлжлэлийг: ЭНДЭЭС

About the Author

user

Be the first to comment on "Таван охины ээж дуучин Ану хүүтэй болно…"

Leave a comment

Your email address will not be published.


*