Uncategorized

Лодой “- чи маш том тус хүргэсэн магадгүй юу руу ч үсрээд орж мэдэх амьдралыг нь өөрчилсөн” хэмээжээ…

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцон, ний нуугүй ярилцсан билээ.

ДАШТ-д өрсөлдөх эрхийн төлөө “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай хүч сорих болсон тэрбээр Азийн аварга болохдоо өмссөн бээлийгээ сэтгүүлч Ч.Лодойсамбууд бэлэглэлээ.

Энэ талаар Ч.Лодойсамбуу цахим хуудсандаа “Азийн аварга болохдоо өмсөж тулалдсан бээлийгээ бэлэглэж байна. Цогтой эрийн хиймориос хүртлээ гэж бэлгэшээв. Баярлалаа. Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд. Эрч хүч дүүрэн байгаарай” гэжээ.

Харин үзэгчид Лодойд талархсанаа илэрхийлсээр байгаа бөгөөд нэгэн эмэгтэй “-Энэ хүний хувьд ч монголын боксын ирээдүйн үйл ажиллагаа чиг хандлагын хувьд ч чи маш том тус хүргэсэн магадгүй юу руу ч үсрээд орж мэдэх амьдралыг нь өөрчилсөн👏

Баярлалаа ард түмэн хэдий олуулаа ч уриалан удирдах хүнгүй бол хүчгүй.” хэмээсэн нь олон хүмүүст таалагджээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!