Uncategorized

Аргаа барсан иргэд 30000 төгрөгний шатахуун авахын тулд 20000 төгрөгний хахууль өгч байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ: “Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн хэргийг шалгаж байна” гэв

Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна. Өчигдөр шалгагдсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсныг тогтоосон. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас

– Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох…

– Шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх… мэдээллийг авч цагдаагийн байгууллагад хандаж байна.

 

Ийм байдалд хүргэсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй

Монгол Улсын хэмжээнд шатахууны хомосдол үүссэн нь хэн бүгдийн нүдэнд ил байна. Холбогдох эрх бүхий албан тушаалтан нь 21 хоногийн нөөц байна гэж зарласнаас 7 хоногийн дараа шатахуун зарж байгаа шатахуун түгээгүүрийн газар олдохгүй боллоо. Ийм байдалд хүргэсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулах шаардлагатай байна.

2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөгийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг бараг хагас сар сахиж суугаад асуудлыг эерэг шийдүүлээд ирж байсан

Иргэд шатахууний хомосдолд бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна. Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ тэрээр нэлээд бухимдалтай байгаа бололтой: 2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөгийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг бараг хагас сар сахиж суугаад асуудлыг эерэг шийдүүлээд ирж байсан. Оюун-Эрдэнэ сайд аа танай Засгийн газарт аль 5 дугаар сараас эхлээд Роснефть сануулсан бна шүү дээ! Бензин нийлүүлэлт тасалдана шүү гэдгийг! Тиймээс одооноос асуудлыг анхааралдаа авцгаая гэсэн албан бичиг олноор ирүүлсэн байх юм. Та яагаад юу ч хийсэнгүй бэ? 5 сараас хойш ЗГ-аас Оросуудад ямар ч хариу өгөөгүй юм бна шүү дээ! Тэр ч бүү хэл тийшээ явж байх төсөв алга гэсэн байх юм. Шатахуун импортлогч хэдэн компани аргаа бараад танай төлөөлөгчдийн зардлыг даая гэсэн нь дэндүү аргаа барсан хэрэг юм шүү. МАН-ын генсек Д. Амарбаясгалангийн томилуулсан Газрын тосны газрын дарга Эрдэнэбаяр гэж нөхөр ” Би ийм хүнд нөхцөлд Роснефтьтэй гэрээ хэлэлцээ хийж чадахгүй” гэж хэлээд шууд зугатсан байна. Ийм сэтгэлгүй төрийн албан хаагчтай байх гэж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахуун импортлогчидтой уулзана… Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.09.21/ 11 цагаас Төрийн ордонд шатахуун импортлогчид, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын албаны хүмүүстэй шатахууны асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийхээр болжээ.

Энэ үеэр 1000 вагон шатахуун нэн яаралтай Хятадын талаас оруулж ирэх асуудлыг тавина гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АИ-92 олдохгүй байсан бол өчигдрөөс хойш 95 шатахуун 100 төгрөгөөр нэмэгдсэн. Жолооч нарын хамгийн их хэрэглэдэг АИ-92 хомсдож буй бодит нөхцөл байдал үүссэн ч АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас өнгөрсөн долоо хоног мэдээлсэн. АИ-95 авто бензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм. ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!