Uncategorized

Б.Болдсайхан эмч: Кoрона эерэг гараад 5-6 хоног хагалгаага завсарлах нь ээ уучлаарай намайг яаж ч чадсангүй….

Болдсайхан эмч өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ. Тэрээр “манай хагалгаанд орсон, орох зарим хүүхдүүд, аав ээж нь хагалгаа сэхээний сувилагч, эмч нар ч КоВиД эерэг гараад 5-6 хоног завсарлах нь ээ уучлаарай. Уул нь өдрийн 2-3 хагалгаа ороод явж байсан. КоВиД маш төвөгтэй: урьдчилж хэлэхэд хэцүү нөхцөл үүсгэж байна” хэмээжээ.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б. Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.

Энэ цагийн эгэлгүй баатар бол яахын аргагүй Б. Болдсайхан эмч. Хэдий өөрийн бие муу байгаа ч үлдсэн энэ хугацаандаа олон хүүхдийг аврахыг тэмүүлж буй гайхамшигт хүмүүн юм. Саяхан эмч маань ходоодны хорт хавдар тусан, эмчлүүлэхээр гадаад руу нисэж амжилттай хагалгаа нь болоод эх орондоо ирсэн билээ.

Хэдий Б. Болдсайхан эмчийн бие нь сайнгүй хавдарын маркер нь өсөж байгаа ч өөрийн биеийг үл хайрлан бяцхан зүрхнүүдийг авархаар хичээж байна. Саяхан “хагалгаан дээрээс хөөгдөөд гуйвж дайваад дэн дун… хэнд ч хэрэггүй амьтан болох нь дээ” хэмээн цахим хуудаснаа бичиж байжээ.

Ингээд Б. Болдсайхан эмчийн өмнөх ярилцлагыг хүргэе

Болдсайхан эмчийн аавыг Бундан гэдэг бөгөөд тэрээр эрүүл мэндийн салбарт домог болон мөнхөрсөн хүн. Эмч маань аавынхаа талаар Аав хүн ийм тийм байдаг гээд олон зүйл ярьж болох байх. Товчхондоо бол Хан уул шиг, Алтайн нуруу шиг түшиг нөмөртэй, хараатай байх болов уу. Үр хүүхэд гэр бүлдээ төдийгүй улс нийгэмдээ ч тийм байх ёстой. Миний аав тийм л байсан.

-Та өөрөө ямар аав юм бол?

Өөрийгөө дүгнэж хэлэхэд хэцүү. Сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ эргээд харахад үглээд л хүүхдийнхээ сонголтонд ороод байдаггүй. Тийм ийм бай гэж хэлэхээсээ илүү өөрөө хүн шиг амьдарч, ажиллаж биеэрээ үзүүлэх ёстой юм байна гэж боддог. Жишээ хэлэхэд архи уугаад л шоудаад л агсарч айлгаж ичээдэг байж хүүхдэдээ a.рхи битгий уу гэж хэлэх нь утгагүй. Өөрөө л уухгүй байх.

-Зөв бодолтой явахад бүх зүйл болно оо гэж үү?

Зөв буруугийн тухай aсуудал бол төвөгтэй. Амьдралын тухай, цаг хугацааны тухай, ажлын тухай, хүний тухай, өөрийн тухай ойлголт хүн бүрт өөр өөр байдаг. Би хүүхдүүдээ зөв амьдар энэ нь буруу тэр нь зөв гэж хэлэхийн тухайд миний мэдэх зүйл бага байдаг. Аль болохор өөрийн с.э.тгэл зүрхэндээ зөв гэж санасанаа дагаж явдаг болоосой, тэр нь хүмүүст нийгэмд буруу харагдаж байсан ч хамаа алга гэж боддог. Эрчүүд машин, цаг, нүдний шил гээд л гангарах дуртай.

-Таны гангараа юу вэ?

Хуруунд тань хуримын бөгж ч алга. Яг одоо танд байгаа хамгийн үнэтэй зүйл юу байна? Эмч нарт нийтлэг нэг зүйл байна. Ажлын онцлогоос болж цаг бөгж зүүгээд байхгүй юм даа. Энд тэнд тавиад л мартчихдаг. Өдөржин гараа угаадаг болохоор. Яг одоо 21 долларын жийнс өмсөөд 400 долларын чагнуур зүүсэн байна. Яахав би чинь 6 хүү 1 охинтой хүн. Тийм болохоор аавын хэрэглэж байсан эд гээд тэдэнд үлдэг гэж боддог зүйл бий л дээ.

 

-Ааваас тань үлдсэн зүйл юу байдаг вэ?

Хөөрөг, хагалгаанд орохдоо хэрэглэж байсан нүдний шил, чагнуур, хувцасны шүүгээнд аавын минь цамц өлгөөстэй байгаа. Энэ мэт хөвгүүдэд минь үнэтэй цайтай эд гэхээсээ илүү аав минь арвайн гурилаа зуурч идэж байсан аяга нь гээд юм үлдээсэй гэж боддог л доо. Аавын надад үлдээсэн энэ хөөрөг бол үнэт чулуугаар хийгээгүй нутгийнхаа чулуугаар хийлгэсэн хөөрөг.

-Чөлөөт цагаараа та юу хийдэг вэ?

Үнэнийг хэлэхэд надад чөлөөт цаг тийм их байхгүй. Бас дээрээс нь зожиг хүн. Хэзээ хамгийн сүүлд бужигнаж дарвиснаа санахгүй байна. Гэхдээ яах вэ саваагүй нохой саранд хуцна гэгчээр янз бүрийн юм сонирхоно оо. Уран зураг цуглуулдаг. Үндсэн хобби гэвэл унших бодох 2 л байна.

-Сайхан эмэгтэйд дуртай л биз дээ?

Сайхан эмэгтэй бол байгалийн хамгийн гоо сайхны бүтээлүүдийн нэг. Сайхан уран зураг, фото зураг, сайхан уул, гол, мод гэдэг шиг.

-Байгалийн бүтээл ээ?

Цэвэр тэр утгаараа. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг бол гүн гүнзгий амьтанлаг зүйрлэл байдаг. Бэлхүүс нарийн гэдэг чинь дотор эрхтэн эрүүл чийрэг, тааз өргөн гэдэг чинь төрөхдөө хүндрэлгүй төрнө, хөх том байна гэдэг чинь хүүхдээ сайн тэжээх нь байна, урт нарийн шилбэ гэдэг чинь зээртэй зүйрлэж байгаа хэрэг. Хүүхнүүд өндөр өсгийтэй гуталтай яагаад гоё харагддаг вэ гэвэл хурдан гүйгээд амиа аваад явчихдаг зээр хулан шиг л харагддагт байгаа байхгүй юу. Гэхдээ буруу ойлгож байж магадгүй шүү. \инээв\ С.э.тгэлийн гоо сайхан бол харин тэс ондоо яриа. Амьдрал үүсээд 3 тэрбум жил болсон гэж үздэг. Түүний сүүлийн 40 мянган жилд нь одоогийн хүн үүссэн гэдэг. Амьтанлаг зөнгийн тухайд аль ч амьтан үр удмаа үлдээх үндсэн зөнтэй. Эрэгчин нь аль болох олон эмэгчинд үр удмаа үлдээх. Олон эмэгтэй таалагдаад эргүүлээд байдаг чинь олон үр удмаа үлдээх гэсэн бидний сармагчин үеийн зөн билэг шүү дээ. Бид чинь үс багатай сармагчин шүү дээ. Янз бүрийн даавуу дээрээс нь наачихсан болохоос биш.

-Эрчүүдийн хүүхэмсэг нь үүнтэй холбоотой юу?

Эр хүн болгон хүүхэмсэг. Түүнийгээ гаднаа төлөв түвшин харагдуулах гэж оролддог. Нэг хосоороо амьдардаг болсон үе бол тун саяхных юм шүү дээ. Энэ бол хүмүүс байгалийн хуулийг зөрчиж зохиосон нийгмийн хууль юм. Байгалийн хууль, нийгмийн зохиомол хууль 2 зөрчилдөөд байдаг. Эмэгтэйчүүд хүүхэмсэг эрчүүдэд талтай байдаг. Эрэгчин зөн чадвар нь илүү болохоор тэр. Харин эмэгтэй хүнийг болохоор эсрэгээр нь дургүй байдаг. Азаргаар бол хураасан гүү нь сүрэгтээ байж байх ёстой байх нь.

-Та хоолонд дуртай тийм үү?

Монгол хоолонд дуртай. Хамгийн эрүүл хоол монгол хоол гэж боддог. Энэ бол мах сүү хоёртоо л байгаа. Миний ойлголтоор бид хамгийн сайн чанартай хоргүй хоол идэх боломжтой. Сайн дураараа өөрсдөө гаднаас удаан хугацаанд тээсэн янз бүрийн савласан х.о.р оруулж ирээд зооглоод байна. Хохь нь л гэж хэлмээр байна. Чацаргана, аньс нь байхад найруулсан жүүс гээч юм уугаад л. Энэ 2-оос илүү чанартай жимс дэлхий дээр байхгүй. Айраг нь байхад пиво уугаад л. Хонь үхрийн мах байхад далайн жоом идээд байх юм даа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!